КОМПОЗИТ АРМАТУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ

КОМПОЗИТ АРМАТУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ

Бид бетон эдлэхүүний чанарыг сайжруулах зорилгоор судалж, хэрэгжүүлж эхэлсэн композит арматурын үйлдвэрлэлийн төсөл маань өнгөрсөн 2015 онд амжилттай хэрэгжиж мяндас-полимер материал болон мяндас-полимер арматурын Монгол улсын стандартыг боловсруулж батлуулсан билээ. Энэхүү шинэ төрлийн композит арматур нь бидний өргөн хэрэглэдэг ердийн метал арматураас ойролцоогоор 3 дахин илүү суналтын бат бэхтэй, 6-8 дахин хөнгөн, зэвэрдэггүй, цахилгаан гүйдэл дамжуулдаггүй, харьцангуй хямд үнэтэй зэрэг олон олон давуу талуудтай. Композит арматурыг иргэний ба үйлдвэрлэлийн барилгад хэрэглэхээс гадна зам, гүүр, усны барилга байгууламж, газар доорх байгууламж, далд уурхайн ханын бэхэлгээ, цахилгаан гүйдэл дамжуулдаггүй хийцүүдэд хэрэглэхэд хамгийн тохиромжтой материал юм.

TOP